Мэдээ

Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын танилцуулга

Дархан хот нь Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв бөгөөд анхны суурийг тухайнүеийн  Давхрын төмөр замын өртөө,барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн 1961 оны  10-р сарын 17-ны өдөр тавьсан юм.

           Тус хотхуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд болох ЗөвлөлтХолбоот улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудынтехник,эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулагдсан түүхтэй.Энэ утгаараа манай хотыг “Найрамдлын Дархан” хэмээн нэрлэсээр ирсэн.

            Дархан хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаа /хуучин нэрээр/-ны дэргэд 1964 оны 06 дугаар02-ний өдрийн 61 дугаар захирамжаар Биеийн тамирын нийгэмлэг байгуулагдаж, даргаар нь н.Дамдин, туслахдасгалжуулагч н.Чимэддорж нар томилогдож, албан ёсны Биеийн тамир,спортын үйл ажиллагааг баталгаажуулж эхэлсэн түүхтэй.

Дархан хот нь нийт 102.014 хүн амтай. Нийт хүн амын 70,8 %-ийг  хөдөлмөрийн насны хүмүүс  эзэлдэг. Засаг захиргааны  нэгжийн хувьд Дархан, Орхон,  Хонгор, Шарынгол  гэсэн 4 сум , 24  багтай.

УлмаарДархан хотын их бүтээн байгуулалтад оролцож буй олон түмнийг Биеийн тамир,спортоор хичээллүүлэх, чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир,спортоор дамжуулан эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх, ёс суртахууныг төлөвшүүлэнхөгжүүлэхэд он цагийн туршид хувь нэмрээ оруулан биеийн тамир, спортыгхөгжүүлэх төрийн үйлчилгээний байгууллага болсон юм.

            2021 онд бид  1 дарга, 11 дасгалжуулагч, захиргаа, аж ахуйн11 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ба Биеийн тамир, спортынбодлогын хэрэгжилтийг хангах, биеийн тамир, спортын үйлчилгээг сайжруулах,хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг бүх нийтийн хүртээл болгох, хүнийнөөцийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах зорилготавин ажиллаж хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейбол, талбайн теннис, чөлөөтбөх, жүдо, самбо бөх, үндэсний бөх, бокс, цанын спортын төрлүүдээр жилдээ нийт 700гаруй өсвөрийн тамирчдыг бэлтгэн ажиллаж байна.

Байгууллагын түүхэнхөгжлийн товчоон:

Байгууллагын нэрийн өөрчлөлт

Хугацаа

1.

Дархан хотын Биеийн тамирын нийгэмлэгийн зөвлөл

1964 он

2.

Дархан хотын Биеийн тамир, Спортын хороо

1976  он

3.

Дархан хотын Залуучуудын Спортын хороо

1992 он

4.

Дархан-Уул аймгийн Биеийн тамир,Спортын төв

1997 он

5.

Дархан-Уул аймгийн Биеийн тамир, Спортын хороо

2000 он

6.

БТС-Соёл амралтын цогцолбор

2002 он

7.

Биеийн тамир, спортын хороо

2007 он

8.

Биеийн тамир, спортын газар

2010 он

9.

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын газар

2013 он

10.

Биеийн тамир, спортын газар

2015 он

11.

Дархан-Уул аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар

2019 он

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.