ТӨРИЙНЗАХИРГААНЫБОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН
ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Энэдүрмийн зорилго нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч (цаашид“төрийн албан хаагч” гэх)-ийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэгхэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээгзөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийгхянан шийдвэрлэхтэйхолбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан тохиолдолд тухайнсалбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзаналбан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийгбатлан мөрдүүлж болно.
1.3.Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын удирдахалбан тушаалтанхариуцсан салбар, байгууллага, нэгжид ажиллаж байгаа төрийналбан хаагчийн ёсзүйн байдалд хяналт тавьж, төрийн албан хаагч Төрийн албанытухай хууль болонэнэ дүрмээр хүлээсэн хэм хэмжээг сахин мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
Хоёр. Төрийн албан хаагчийн ёс зүйнхэм хэмжээ
2.1.Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйнхэм хэмжээг сахинмөрдөнө:
2.1.1. үзэл бодол, зан суртахуун,үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусадхуулиар баталгаажуулсан хууль ёсыгэрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина;
2.1.2. шударга ёсыг дээдэлж,хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна;
2.1.3. төрт ёс, түүх, соёлынхооуламжлалыг нандигнан өвлөж, хүний нэр төр, алдархүнд, эрх, хууль ёсны ашигсонирхлыг дээдлэн хүндэтгэнэ;
2.1.4. ард түмэндээ чин сэтгэлээсүйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэндээдлэнэ;
2.1.5. албан үүргээ зохих ёсоорбиелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна;
2.1.6. албан үүргээ гүйцэтгэхдээулс төрийн хувьд төвийг сахиж, улс төрийн нам,эвсэл, хөдөлгөөний аливаанөлөөллөөс ангид байна;
2.1.7. захирах, захирагдах ёсыг сахин биелүүлнэ.
Гурав. Төрийн албан хаагчидтавихёс зүйн шаардлага
3.1.Төрийн албан хаагч нь төрийн бодлого, байгууллагын зорилт,чиг үүргийгхэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ дор дурдсан ёс зүйншаардлагыг биелүүлэхүүрэгтэй:
3.1.1. энэ дүрмийн 2.1.1-д заасанёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.1.а.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт,байгууллагынхэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чандбаримтлах;
3.1.1.б.хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласаналивааүйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албантушаалтандмэдээлэх;
3.1.1.в.харьяалах дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримтнотолгоондтулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах;
3.1.1.г.үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүйбайх;
3.1.1.д.төрийн болон байгууллагын, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыгчандлан хамгаалах;
3.1.1.е.бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох,хуульбус үйлдэл хийхийг шаардахгүй байх;
3.1.1.ё.удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээсүүдэнгарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх.
3.1.2. энэ дүрмийн 2.1.2-т заасанёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.2.а.өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийгхувийн ашигсонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээхэрэгжүүлэхдээ ашигсонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаастатгалзах;
3.1.2.б.өөрийн хөрөнгө, орлогын байдал, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаар эрхбүхийбайгууллагад үнэн зөв мэдээлэх;
3.1.2.в.төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийгхувийнзорилгоор ашиглахгүй байх, эд хөрөнгө, техник хэрэгслийг зөв, гамтай,цэвэрнямбай ашиглах;
3.1.2.г.албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадыналиваа иргэн,хуулийн этгээдэд хууль бусаар давуу байдал олгох, тэдэнтэй үгсэнтохирох,амлалт өгөх, тэднээс бэлэг, шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээлавах,бусад хангамж эдлэхгүй байх;
3.1.2.д. хамааралбүхийэтгээдийн ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтойхолбоотойасуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрхмэдлээхууль бусаар ашиглахыг цээрлэх.
3.1.3. энэ дүрмийн 2.1.3-т заасанёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.3.а.төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас,хүйс,нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал,шашиншүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаарньялгаварлан гадуурхахгүй байх;
3.1.3.б.албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээбайлгах, хавчингадуурхахгүй байх;
3.1.3.в.жендерийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс ангидбайх;
3.1.3.г.төрт ёс, түүх, соёлын өв уламжлалаас суралцах, Монголын ард түмнийсоёл, занүйлийг хүндэтгэх.
3.1.4. энэ дүрмийн 2.1.4-т заасанёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.4.а.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг,адилтэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээгчирэгдэл,ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;
3.1.4.б.төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливааүйлдлийгцээрлэх;
3.1.4.в. гадаад улсад албантомилолтоор ажиллаххугацаандаа дипломат ёс жаягийг чанд баримталж, МонголУлсын нэр хүндэдхаршилсан аливаа үйлдэл гаргахгүй байх; (Энэ дэд заалтыгЗасгийн газрын2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)
3.1.4.г. гадаададзорчихдоо мөрийтэй тоглоом(казино) тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүйбайх; (Энэдэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоорнэмсэн)
3.1.4.д.албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулахундаахэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж,олоннийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих; (Энэ дэд заалтын дугаарыгЗасгийнгазрын 2019 оны 122 дугаар тогтоолоор өөрчилсөн)
3.1.4.е.төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, хууль ёсны үйл ажиллагаагүлэсэргүүцэх, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх. (Энэ дэдзаалтындугаарыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор өөрчилсөн)
3.1.5. энэ дүрмийн 2.1.5-д заасанёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.5.а.албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн хариуцах;
3.1.5.б.ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлдээ дүгнэлт хийж, албантушаалаасааөөрийн хүсэлтээр татгалзах хүртэл хариуцлага хүлээх чадвартайбайх.
3.1.6. энэ дүрмийн 2.1.6-д заасанёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.6.а.төрийн алба хаах хугацаанд улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливааүүрэгхүлээхгүй, нөлөөлөлд автахгүй байх;
3.1.6.б.төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаандоролцох,мэдээ, мэдээлэл тараахгүй байх.
3.1.6.в.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсонасуудлаарзөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;
3.1.7. энэ дүрмийн 2.1.7-д заасанёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.7.а.удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэржишээгүзүүлэх;
3.1.7.б.хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх;
3.1.7.в.хамт олны дунд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, зөрчлийгзохицуулах;
3.1.7.г.авлигын орчин үүсэхээс урьдчилан сэргийлэх;
3.1.7.д.удирдлагадаа байгаа ажилтныг улс төрийн үйл ажиллагаанд татагданорохооссэргийлэх;
3.1.7.е.ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөөс сэргийлэх, ёс зүйн сургалт зохионбайгуулах;
3.1.7.ё.удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, доромжлох,хясанбоогдуулах зэргээр албаны хэвийн харилцааг алдагдуулах, хууль бусүүрэг даалгавар өгөхгүй байх;
3.1.7.ж.албан харилцаанд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, хувийн болон гэр бүлийн нууц, нэр төр, алдар хүндийг эрхэмлэх зарчим баримтлах;
3.1.7.и.удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;
3.1.7.к.албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах,удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэх.
Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээгзөрчсөнтохиолдолд хүлээлгэххариуцлага
4.1.Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл,эс үйлдэхүйг ёс зүйнзөрчил гэнэ.
4.2.Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийналбан хаагчид зөрчлийншинж байдлыг харгалзан ёс зүйн дараахь хариуцлага хүлээлгэнэ:
4.2.1. уучлал гуйхыг үүрэг болгох;
4.2.2. сануулах;
4.3.Төрийн албан хаагч энэ дүрмийн 3.1.5.б-д заасны дагуу сайндураараа албантушаалаас чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэндтооцогдоно.
4.4.Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл ньсахилгын болонзахиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийндагуу хариуцлаганогдуулна.
Тав.Ёс зүйн зөрчлийн тухаймэдээллийг хүлээж авах,
шалгаж шийдвэрлэх
5.1.Төрийн албан хаагч ёс зүйн хэмхэмжээ зөрчсөн тухайиргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн гомдол,мэдээлэл, эсхүл хэвлэл,мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн болонтухайн байгууллагындотоод хяналтаар илэрсэн мэдээ, баримт нь шалгалт явуулахүндэслэл болно.
5.2.Тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл угбайгууллагад дотоодхяналт, шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан ажилладагбол тэрхүү нэгж, албантушаалтан мэдээллийг хүлээж авснаас хойш 14 хоногийндотор дараахь журмын дагуушалгалт явуулна:
5.2.1. гомдол, мэдээлэлдхолбогдсон албан хаагч болон гомдол, мэдээлэлгаргагчтай уулзаж, тэдгээрийнтайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөх;
5.2.2. шаардлагатай гэж үзвэлбусад байгууллагаас баримт бичиг, тайлбар, бусадлавлагаа материалыг гаргуулжавах;
5.2.3. харьяалах нэгжийнудирдлага, албан хаагчидтай уулзаж, шаардлагатай мэдээ,мэдээллийг цуглуулах.
5.3.Гомдол, мэдээллийг шалгах хугацааг шаардлагатай болбайгууллагын удирдлага нэгудаа 14 хоногоор сунгаж болно.
5.4.Төрийн албан хаагч энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөнньсахилгын зөрчлийн шинжтэй болох нь шалгалтаар тогтоогдвол энэ дүрмийн5.2-тзаасан нэгж, албан тушаалтан шалгалтын дүнг байгууллагын удирдлагадтанилцууланТөрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлд хүргүүлнэ.
Зургаа. Төрийн албан хаагчийнёсзүйн зөвлөл
6.1.Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхасуудлаар эцэслэн дүгнэж,шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёсзүйн зөвлөл (цаашид “Ёс зүйнзөвлөл” гэх) төрийн захиргааны болон үйлчилгээнийбайгууллагын дэргэд ажиллана.
6.2. Ёсзүйн зөвлөлийн гишүүдийн тоог тухайн байгууллагын төрийналбан хаагчдын тоогхаргалзан 3-7 гишүүнтэй байхаар тогтоож, төрийн албанхаагчдын саналыг үндэслэнтомилох эрх бүхий албан тушаалтан гурван жилийнхугацаагаар томилно. Зөвлөлийнажиллах журмыг томилох эрх бүхий албан тушаалтанбатална.
6.3. Ёсзүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчилгаргасан тухай гомдол,мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгажирүүлсэн танилцуулга, материалыггишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралданхэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэйгэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан,зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-тзаасан хариуцлагыг хүлээлгэх тогтоолгаргана.
6.4. Ёсзүйн зөвлөлийн тогтоолоор энэ дүрмийн 4.2.1-д заасанхариуцлага хүлээлгэсэнтохиолдолд уучлал гуйх хэлбэрийг тодорхойлсон байна.
6.5. Ёсзүйн зөвлөлийн хуралдаанд гомдол, мэдээллийг шалгасаналбан тушаалтан болон ёсзүйн зөрчилд холбогдсон албан хаагчийг биечлэноролцуулж тайлбарыг сонсож,асуулт тавьж, хариулт авч болно.
6.6.Тухайн байгууллагын төрийн албан хаагчийн тоо 25 хүрэхгүйбол ёс зүйн зөвлөлбайгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд төрийн албанхаагчийн ёс зүйн хэмхэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг тухайнбайгууллагын хүний нөөцийн асуудалхариуцсан нэгж, албан тушаалтан шалгаж,холбогдох танилцуулга, материалыгтухайн байгууллагын удирдлагадтанилцуулж шийдвэрлүүлнэ.
6.7. Ёсзүйн зөвлөлийн тогтоолыг зөрчил гаргасан албан хаагчидтанилцуулна.
6.8. Ёсзүйн зөвлөл тухайн албан хаагчид ёс зүйн хариуцлагахүлээлгэх үндэслэлтогтоогдоогүй гэж үзвэл гомдол, мэдээлэл гаргасан иргэн,байгууллагад энэ тухайбичгээр хариу өгнө.
6.9.Төрийн байгууллагын удирдлага ёс зүйн зөвлөлийн ажилдтухайн байгууллагынудирдлага дэмжлэг үзүүлнэ.
Долоо. Ёс зүйн зөрчлийнталаартайлагнах, олоннийтэд мэдээлэх
7.1.Томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчидхариуцлага хүлээлгэсэншийдвэрийг тухайн төрийн албан хаагчийн хувийн хэрэгттэмдэглэж, байгууллагындотоод сүлжээнд байршуулан мэдээлнэ
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.