Мэдээ

ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ - ЭРТЭЧ МОНГОЛ аян

ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ - ЭРТЭЧ МОНГОЛ аян
Биеийн тамирын арга хэмжээ

“Илүүдэл жингүй – Эртэч Монгол” аян 02 – 16 – 06.01 хүртэл хугацаанд үргэлжилнэ

Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2020 – 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг нийгмийн олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан эрүүл амьдрах хэв маягт төлөвлшүүлэх, дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийж, илүүдэл жингүй эртэч, идэвхтэй иргэнийг бий болгох – д энэхүү аяны зорилго оршино.

Иймд нийт Дарханчууд та бүхнийг өглөө бүр 06:30 – 07:30 цагт Биеийн тамир, спортын улсын хороо - https://www.facebook.com/StateCommitteeForPhysicalCultureAndSports , Дархан -Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын https://www.facebook.com/profile.php?id=100009400772250   линкээр тус тус нэгдэж, нэгдсэн лайв /live/ зааврын дагуу Монгол улс даяар нэгэн зэрэг зохион байгуулагдах “ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ” аянд гэр бүл, иргэн, байгууллага хамт олноороо манлайлан  ЦАХИМААР эсвэл СПОРТЫН ОРДНЫ ИХ ЗААЛ, байгууллага бүр өөрсдийн биеийн тамирын заал, бялдаржуулах танхим, бусад талбайд зохион байгуулан оролцохыг уриалж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.