Мэдээ

Идэвхтэй алхалтын 10 хоног аян

Идэвхтэй алхалтын 10 хоног аян
Биеийн тамирын арга хэмжээ

Жил бүрийн 10 дугаар сардДэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж байна.

Аяны хүрээнд Дархан-Уул аймгийн биеийн тамир, спортын газар, аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэс, эрүүл мэндийн газартай хамтран төрийн болон төрийн бус байгууллага, ААН байгууллага, албан газар, иргэд, хувь хүмүүсийг идэвхтэй хамруулж 10 дугаар сарын 21 - 30-ны хооронд "Идэвхтэй алхалтын аян"-ыг амжилттай өрнүүлж, өнөөдөр буюу 10 дугаар сарын 31-ны өдөр аймгийн БТСГ-ын секц дугуйлангийн нийт 300 гаруй тамирчид оролцож, алхалтын аяныг амжилттай зохион байгууллаа.

Идэвхтэй алхалтын 10 хоног аянд нийт 4000 орчим хүн хамрагдаад байна.

Дашрамд дурдахад дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвх муутай байдаг бөгөөд хөдөлгөөний хомсдлын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг байна. Түүнчлэн хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болдог байна. Иймээс ДЭМБ-аас насанд хүрэгсэд өдөрт 30 минут, хүүхэд өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10 000 алхахыг зөвлөдөг.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.