Мэдээ

"ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2021"

"ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2021"
Биеийн тамирын арга хэмжээ
"ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2021" аян өндөрлөж дүнгээ гаргалаа.
Дархан-Уулын гүйгчид 2021 багийн 253 гишүүн амжилттай оролцож 5632 км замыг 14 хоногт туулсан байна. Ковид-19 цар тахлын улмаас аймаг, сум, албан байгууллагаараа нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжгүй байсан ч халдвар хамгааллын дэглэмээ сахин өөрийн эрүүл мэнд болоод нутаг орныхоо төлөө гүйсэн та бүхэндээ баярлалаа. Цаашдаа ч гүйлтээ хэвшил болгон гүйж байхыг хүсье. ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО.
Аймгаа тэргүүлэн оролцсон эмэгтэй тамирчид
1. О. Мөнхтүмэн эхний 7 хоногт 217.2км зам. 2 дахь 7 хоногт 301.1км нийт 518.3 км зам туулсан
2. Г. Оюун-Эрдэнэ эхний 7 хоногт 130.6км зам. 2 дахь 7 хоногт 247.5км нийт 378.1 км зам туулсан
3. Одгэрэл Швед улсад суугаа Дархан-Уул аймгийн иргэн эхний 7 хоногт 171.7км зам. 2 дахь 7 хоногт 138.1км нийт 309.8км зам туулсан
Аймгаа тэргүүлэн оролцсон эрэгтэй тамирчид
1 Orgodol Bayanmunkh эхний 7 хоногт 170.5км зам. 2 дахь 7 хоногт 229.9км нийт 400.4 км зам туулсан
2. Н.Дамдинжав эхний 7 хоногт 122.2км зам. 2 дахь 7 хоногт 93.1км нийт 215.3 км зам туулсан
3. Batmunkh Enkhtuguldur эхний 7 хоногт 27.4км зам. 2 дахь 7 хоногт 83.8км нийт 111.2км зам туулсан
Хүүхдүүдээс 9-р сургуулийн сурагч Талбайн теннисний өсвөрийн тамирчин 11настай М.Марал эхний 7 хоногт 39.5км зам. 2 дахь 7 хоногт 57.3км нийт 96.8км зам туулсан байна. Өндөр амжилт гаргасан тамирчиддаа баяр хүргэе.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.